Анжелина Жолиг сэтгэлзүйн үзлэгт оруулахаар шийджээ

 

Холливудын нэрт жүжигчин, НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн элч Анжелина Жоли сэтгэлзүйн үзлэгт орох ёстой болжээ. Шүүхээс томилогдсон эмч Стэн Катц түүнийг хүүхдүүдээ асран хамгаалах чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэлзүйн үзлэгт оруулах юм байна.

Хоёр жил гаруйн өмнө Анжелина Жоли Брэд Питт нар гэр бүлээ цуцлуулсан ч одоог хүртэл төрсөн, үрчилсэн зургаан хүүхдийг асран хамгаалах эрхийг хэнд нь өгөхөө шүүх бүрэн шийдэж чадаагүй байгаа юм.

Харин энэхүү сэтгэлзүйн үзлэгийн дүнг харгалзан Анжелина Жолид зургаан хүүхдийн хувь заяаг даатгаж, асран хамгаалагч болгож болох эсэхийг шүүх шийдэх ажээ.

Анжелина Жоли Брэдд Питт нар төрсөн гурав, мөн үрчлэн авсан гурван хүүхэдтэй.

news1.mn

 

 

 

SHARE