“Ханару”-аас авсан хүнсийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Хугацаа нь дууссан солонгос хүнсний бүтээдэхүүнийг илрүүлж, худалдаанаас татсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “Ханару март” компанийн “Ханару” минимаркет хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон хугацааг хуурамчаар засварласан нь тогтоогджээ. Мэргэжлийн хяналтын байцаагчдын шалгалтаар хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрснийг битүүмжилсэн байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 41 төрлийн 11 сая төгрөгийн барааг илрүүлжээ. Тиймээс уг дэлгүүрийн болон компанийн агуулахыг хаажээ.

“Ханару” дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE