Шинэ гадаад паспорт олгож эхэлнэ

 

Улсын бүртгэлийн багц хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан гадаад паспортыг 16-аас доош насны иргэдэд таван жилээр, 16-аас дээш насны хүмүүст арван жилийн хүчинтэй хугацаагаар олгож эхэлнэ.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоож буй юм.

Түүнчлэн ирэх оноос цахим гадаад паспортыг иргэдэд олгож эхлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE