Японы “Aймэйдо Aльфа” групп Mонголд 10 сая иений тэтгэлэг олгохоор боллоо

Япон улсын “Аймэйдо Альфа” групп 10 сая иений сан бүхий “Аймэйдо Альфа Асаякэ тэтгэлэг” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ тухай тус группын ерөнхий захирал Такэши Огино “Асаякэ” гадаад хэл сургалтын төвд уулзалт хийх үеэр суралцагчидад зарлалаа. Тэтгэлгийг япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4, N3-т тэнцсэн суралцагчид авах эрхтэй. Тэтгэлгийн хэмжээ дээр дурдсан түвшин бүрт $500 доллар байх ажээ. Ингэхээр суралцагч N4,N3 түвшин тэнцсэнээр нийт $1000 доллар авах болно. Гэхдээ “Асаякэ” японы хэлний сургалтын төвд суралцсан хүмүүс дээрхи тэтгэлэгт хамрагдах боломжтой гэдгийг Такэши Огино захирал онцоллоо.

SHARE