ГССҮТ-ийн урд замыг албадан чөлөөлнө

Нийслэлийн газрын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барилга, байгууламж барьсан обьектод шаардлага хүргүүлж, хүлээж аваагүй тохиолдолд албадан буулгаж эхэлсэн. Өчигдөр Туушин зочид буудлын урд явган хүний замыг хааж барьсан шатыг албадан буулгасан юм. Тэгвэл тус газраас ойрын өдрүүдэд Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооллын явган хүний гарц, ГССҮТ-ийн урд зам, Үйлдвэр, урлалын коллеж, Хүүхдийн ордон зэрэг байршлуудад явган хүний зам чөлөөлөх ажлыг хийхээр болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE