Бага хүүтэй мөнгө зээлэх алдаатай орчуулгатай заранд битгий хууртаарай

Сошиал орчинд бага хүүтэй мөнгө зээлэх санал бүхий гадаад хүний и-мэйл хаяг руу мэдээллээ илгээх утгатай үг утгын алдаатай зар олширчээ. Энэ нь цахим залилингийн гэмт хэргийн нэг төрөл болохыг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээлж байгаагаар энэ нь дан ганц манай улсад үйлдэгдэгдэж байгаа гэмт хэрэг биш. Дэлхийн олон улс оронд иймэрхүү залилангийн гэмт хэрэг өдөр бүр гарч байна. Ийм зарыг устгах, хуурамч хаяг, линкийг нь репорт хийж байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: News1.mn Б.ЗАЯА

SHARE