Агаарын бохирдлын талаар танилцуулна

Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхлэв. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, “Экспо 2020 Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ. Үүнээс гадна Засгийн газрын гишүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрхэх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт зэрэг асуудлыг танилцуулна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: www.news1.mn

Б.ЭНХ

SHARE