Николь Кидман: Том Крузтай гэрлэснээр би бэлгийн дарамтаас хамгаалагдсан

 

Холливудын алдартай продюсер Харви Вайнштейн олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчиндсэн нь илэрснээр өмнө нь ийм хүнд явдалтай тулгарч байсан эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэх болсон. Тэгвэл австрали гаралтай 51 настай жүжигчин Николь Кидман ч бэлгийн дарамтад орж байснаа нуусангүй. Гэхдээ хэн нэгнийг нэрийг хэлэхээс цэрвэжээ.

22 настайдаа холливудад од болон гялалзсан Том Крузын эхнэр болсон нь түүнийг 10 гаруй жилийн хугацаанд бэлгийн дарамтад орохгүй байх хамгаалалт болсон гэж тэр мэдэгджээ.

“Том Крузтай эрт гэрлэсэн минь надад хамгаалалт болсон. Би хайр сэтгэлээрээ гэрлэсэн. Нөлөө бүхий хүчирхэг эр хүнтэй гэрлэсэн болохоор бэлгийн дарамтаас би хамгаалагдсан. 10 гаруй жил том өлгийнд байж, хамгаалуулж амьдарсан гэсэн үг. Гэвч Крузаас салсны дараагаар богино хугацаанд их зүйл үзэж, шаналсан.

Бэлгийн дарамт үзүүлсэн хэн нэгнийг би илчлэхгүй ээ. Мэдээж, тэр муу муухай явдал миний ажил амьдралд ч тусгалаа олж байлаа. Зөвхөн бэлгийн дарамт ч биш бас үхэл хагацал, өнчрөл зовлон юм олон үзсэн” гэж Николь Кидман ярьжээ.

Том Крузаас салсныхаа дараагаар Николь Кидман хөгжимчин Кит Урбантай гэрлэж,  10 настай Сандэй Роуз, найман настай Фэйт Маргарет гэх хоёр охиноо хамтдаа өсгөж буй юм.

News1.mn

 

SHARE