Таван жилийн өмнө эхнэртээ хууртсанаа Google Street View-ээс олж мэджээ

 

Перугийн нийслэл Лимагийн оршин суугч нэгэн эр Google Maps-ийг ашиглаж гэр рүүгээ хэрхэн ямар ямар замаар явж болох талаар маршрут гаргаж суужээ. Гэтэл маш таагүй зургийг Googe Street View-ээс олж харсан байна. Нэгэн гудамжны сандал дээр эхнэр нь өөр эртэй тэврэлдэн суугаа зураг олджээ. Хэдийгээр гудамжны байдлыг харуулсан тэрхүү зураг нь 2013 оных ч гэсэн эхнэрээ хувцсаар нь таньсан гэнэ. Ингээд хэрэг мандаж, эхнэр нь ч таван жилийн өмнө үнэхээр нөхрөө хуурч байснаа хүлээн зөвшөөрч гэр бүл салахад хүрчээ.

Энэхүү явдлын тухай сошиал орчинд мэдээ цацагдахад нэгэн эмэгтэй “Олон жилийн өмнөх явдал шүү дээ. Одоо би түүнд хайргүй. Намайг уучлаач гэж хэлээд гэр бүлээ авч үлдэхгүй дээ” хэмээн сэтгэгдэл бичсэн байна.

Google Street View-ээс маш олон сонирхолтой, но-той зургууд олж харснаа хүмүүс мэдээлсээр байдаг гэнэ.

news1.mn

SHARE