Хуучин найз залуугийнх нь үхэл Ариана Грандег сүйгээ цуцлахад хүргэв

 

25 настай дуучин бүсгүй Ариана Гранде инээдмийн жүжигчин Пит Дэвидсонтой сүй тавьж буйгаа өнгөрсөн хавар зарласан ч зургаан сарын дараагаар сүйгээ цуцлахаар шийджээ. Өнгөрсөн хавар Пит Дэвидсонтой уулзаж эхлээд ердөө 21 хоногийн дараагаар тэд сүй тавьж, удахгүй хуримын зараа түгээх тухай ярьж эхэлсэн.

Гэвч энэ намар Ариана Грандегийн хуучин найз залуу, рэп дуучин Мак Миллер хар тамхины тун хэтрүүлсний улмаас нас барсан юм. Мак Миллерийг шүтэн бишрэгчид Ариана Грандег буруутгаж, олон удаа хууран мэхэлж, эцэстээ орхиж одсон тул рэп дуучин сэтгэл гутралд орж, хар тамхи хэтрүүлэн хэрэглэх болсон гэж үзэж буй юм байна.

Ийнхүү таагүй шуугиан дэгдсэн нь Ариана Гранде Пит Дэвидсон нарын харилцаанд ч нөлөөлж, “Гэр бүл болох цаг болоогүй” гэсэн шийдвэрт залуу хос хүрсэн гэнэ.

.

News1.mn

 

 

SHARE