“Оюутолгой”-н ослыг Австралийн шинжээчид шалгаж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюу толгой” компанийн гүний уурхайд өчигдөр осол гарчээ. Тодруулбал, гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч өчигдөр өглөө 09:30 цагийн үед шатсан байна. Уг аманд 505 уурхайчин ажиллаж байжээ. Онцгой байдлын аврагчид уурхайчдыг 17:00 гэхэд аюулгүй гаргажээ.

Ослын шалтгааныг тодруулахаар Австрали улсаас шинжээчдийг багийг ажиллуулж байгаагаа “Оюутолгой” компаниас мэдээлэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE