Су.Батболдыг зүхэх хэрэггүй

Нийслэлийн Газрын алба өнөө өглөө /2018.10.16./ Хотын даргын шийдвэрийн дагуу “Туушин” зочид буудлын өмнөх машины орц, гарцыг буулгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө.

Хэд хоногийн өмнө албан шаардлага өгсөн бөгөөд хуулийн хугацаа нь дууссан учир ингэж албадан буулгаж байгаа юм байна.

Хүмүүс үүнийг дэмжиж байна. Харин зарим нь Хотын дарга Су.Батболдыг харааж, зүхэж байх шиг байна.

Хотыг хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд хийх ажил нь энэ мөнөөс мөн.

Нийтийн эзэмшлийн талбай руу түрж барьсан тэр орц, гарцаас нь болж явган хүний зам байхгүй болсон. Тиймээс түүгээр өнгөрч байгаа хүн бүрийн амь нас баталгаагүй байдаг гэсэн үг. Хүний аминаас илүү эд хөрөнгө гэж үгүй.

Ийм учраас Су.Батболдыг зүхээд байгаа хүмүүс хувийн өмч энэ тэр гэдэг өчүүхэн яриагаа хойш тавиад нийтийн эрх ашгийн төлөө амаа хамхих хэрэгтэй.

Харин энэ ажлыг зоригтой хийж байгаа Хотын даргыг дэмжих нь зөв биз ээ.

Үе үеийн Хотын даргын чадаагүйг Су.Батболд хийж байна шүү дээ.

Ер нь тэгээд “томхоноос нь цохиж байж атаман болдог” гэдэг. Ингэж хууль зөрчсөн бусдад нь ч сургамж болог.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE