Меган Маркл хөл хүнд болсныг албан ёсоор зарлалаа

 

Их Британийн Кенсингтоны ордноос хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар ирэх жилийн хавар хүүхэдтэй болох талаар зарлалаа. Сүүлийн үед Меган Марклын царай их ядруу харагдаж буй нь хөл хүнд болсон байж магадгүй гэх таамаглалыг хэвлэлүүд дэвшүүлэхэд хүргээд байсныг ийнхүү албан ёсоор нотоллоо.

Хэрвээ хүү төрвөл Их Британийн хаан ширээг залгамжлагч эрхмүүдийн жагсаалтын долдугаарт бичигдэх юм. Одоогоор жагсаалтын эхэнд хунтайж Чарльз бичигдэж байгаа. Түүний дараагаар хунтайжийн том хүү Уильям, дараа нь хунтайж Уильямын хүүхдүүд болох Жорж, Шарлотта, Луи нар бичигдэж, зургаад хунтайж Харригийн нэр бичигдэж буй юм.

News1.mn

SHARE