Сэтгүүлч бүсгүйн үхлийн талаар Болгарын Ерөнхийлөгч мэдэгдэл хийв

 

Болгарын сэтгүүлч эмэгтэй Виктория Мариноваг онц хэрцгийгээр тамлан хөнөөсөн хэрэг арван хоногийн өмнө гарч, дэлхий нийтийг цочирдуулсан. Тэгвэл Болгарын Ерөнхийлөгч Румен Радев тус хэргийн талаар мэдэгдэл хийсэн байна.

“Ийм аймшигтай жигшүүртэй хэрэг хийсэн этгээдийг ямар хатуу чангаар Болгарт шийтгэдгийг хууль хяналт, шүүхийн байгуулагынхан дэлхийн нийтэд болон иргэддээ ил тод харуулна гэж би хүлээж байгаа” хэмээн Руме Радев мэдэгджээ.

Мөн түүний хэлснээр бол төрийн удирдлагын систем буруу байгаа нь иргэдийн эгдүүцэл бухимдлын төрүүлж, ийм аймшигт хэрэг гарах үндэс болсон гэнэ.

Аравдугаар сарын 6-нд Мариновагийн цогцсыг Русе хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон юм. Түүнийг тамлан зодож, хүчиндсэнийхээ дараагаар амийг нь егүүтгэсэн байжээ.

Европын Холбооны сангаас олгосон мөнгийг Болгарын томоохон албан тушаалтнууд болон бизнесмэнүүд хувьдаа завшиж буй талаар сэтгүүлч нэвтрүүлэг бэлдэж байсан юм байна. Тус нэвтрүүлгийн эхний дугаарыг амиа алдахаас долоо хоногийн өмнө эфирт цацжээ.

.

News1.mn

 

 

 

SHARE