Мессигийн шинэ гэрээнд өөр багт үнэгүй очих тухай заалт оруулна

 

Испанийн “Барселона” аргентин довтлогч Лионель Месситэй гэрээгээ дахин хоёр жилээр нэмж сунгахыг эрмэлзэж байна. Одоогийн гэрээ нь 2021 оны зун хүртэл хүчинтэй тул нэмж 2023 оны зун хүртэл болгохоор зэхэж буй юм.

Гэхдээ гэрээнд хэд хэдэн сонирхолтой тал байгаа бололтой. Тухайлбал, шинэ гэрээ хийснээр Мессигийн цалин нэмэгдэхгүй, одоогийнхоороо байх гэнэ. Харин хүссэн үедээ өөр багт үнэгүй очих боломжийг нээж өгөх ажээ. Гэхдээ Европын шилдэг багуудад очиж болохгүй юм байна.

Хэргийн учир нь Лионель Месси унаган баг Аргентины “Ньюэллс Олд Бойз”-доо хөлбөмбөгчийн замналынхаа төгсгөлд очиж тоглохыг хүсдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн. Гэтэл Аргентины баг Мессигийн “Барселона”-тай байгуулсан одоогийн гэрээнд заасан зарах босго үнэ 700 сая еврог төлөх ямар ч боломжгүй тул ийнхүү аль аль талаа бодсон заалтыг оруулах бололтой.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE