Хотын ажил 9:00 цагт эхэлнэ

Хотын дарга Су.Батболд энэ сарын 11-нд Ажлын цагийн хуваарь өөрчлөлт оруулах тухай А/968 дугаар бүхий захирамж гаргажээ.

Уг захирамжаар 2018 оны аравдугаар сарын 15-наас эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 9:00 цагт эхэлж байх болсон байна.

Энэ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэдгийг албаны эх сурвалж тайлбарлаж байна.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE