Хакухогийн өвдөг гэмтжээ

 

Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргалын өвдөг гэмтэж, тойргийн барилдаануудад оролцож чадахааргүй болжээ. Тэрбээр твиттертээ энэ талаар мэдээлэхдээ “Гэмтлийн улмаас муж хотуудад болох тойргийн барилдаанд оролцож чадахааргүй боллоо. Барилдааныг минь үзэхээр хүсэн хүлээж байсан олон хүн байгааг мэдэж байгаа тул харамсаж буйгаа илэрхийлье. Хичнээн хичээсэн ч барилдаж болохгүй боллоо. Токио хотноо нөхөн сэргээх эмчилгээ сайн хийлгэж, хурдан эдгэхийг хичээнэ” хэмээн бичжээ.

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ 41 удаа түрүүлсэн сумогийн ноён оргил ёкозүна Хакухо М.Даваажаргал арваннэгдүгээр сарын 11-25-нд болох Кюүшюү башёд барилдах эсэх нь ийнхүү эргэлзээтэй болж байна.

.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE