“МТ”-ийн Р.Ганзоригийг хоригдоход нефть импортлогчид хуурамч мэдээлэл тарааж ХҮН ХОГНУУД гэдгээ харууллаа

Хүн чанарын тухай ярьдаг ганц улс нь магадгүй бид биз. Нийгэм муухай болчихлоо, хүн чанар үгүй боллоо гэж хэдэн жил л ярьж байна.

Гэхдээ “Өгье гэвэл ганцаасаа” гээд өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэндээ сэтгэлийн гараа сунгацгааж л байна. Тэгэхээр монгол хүний яс чанар байгаад байгаа юм.

Харин гурав хоногийн өмнө ёстой хогийн юм үзлээ. Хөгийн гэхээр зөөлдөөд хогийн гэж байгаа юм.

Монголд нефть импортолж зардаг хэдхэн компани бий. Нэг их бие биеэ ноёлж хаанлаад байлгүй зах зээлээ хуваагаад эзэлчихсэн гэдэг юм. Гэхдээ бизнес л юм чинь тодорхой хэмжээнд өрсөлдөөн байж л таарах биз.

Гэхдээ “МТ”-ийн Р.Ганзоригийг Эрүүгийн цагдаагаас хорингуут “Р.Ганзоригийг хуурамч шатахууны хэргээр баривчиллаа” гэсэн мэдээлэл түгсэн. Энэ бол хуурамч мэдээлэл байв. Р.Ганзориг “Жаст ойл”-ын хэдэн ШТС-ыг Ш.Батхүүгээс худалдаж авсан процесстой холбоотой асуудлаар шалгуулж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Хамгийн гол нь “МТ-ийн Ганзориг хуурамч шатахууны хэргээр хоригдлоо” гэсэн хуурамч мэдээлэл тараасан хүмүүс нь энэ нарийн учрыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Бараг бариьлагдах гэж байгааг нь ч мэдсэн байх. Тэд бол Р.Ганзоригтой хамт сүүлийн 30-аад жил Монголд нэг салбарт бизнес эрхэлж буй нефть импортлогчид юм.

Нефть импортлогчид өөрсдийнхөө мэдлийн телевиз, сонин, сайт, холбоо сүлбээ бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ хуурамч мэдээллээ түгээлээ.

Энд Р.Ганзоригийг өмгөөлөх гэсэнгүй. Ш.Батхүүгээс хууль зөрчиж ШТС худалдаж  авсан бол хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүх шийднэ.

Харин би энд хүн чанарыг л өмөөрч байгаа юм.

Р.Ганзоригийг хоригдоход хуурамч мэдээлэл түгээж, бизнест нь буюу ШТС-уудынх нь борлуулалтыг өөрсдийнх рүүгээ шилжүүлэх алхам хийсэн нефть импортлогчид энэ хүнтэй бүтэн 30 жил сайн муугаар хэлүүлж хамтдаа энэ салбарт зүтгэсэн. Импортолсон шатахууныхаа ашгийг хамтдаа 30 жил ард түмний халааснаас авсан хүмүүс.

Эд нар бас Монголдоо бол тодорхой хэмжээний өндөр боловсролтой хүмүүст ороод байдгийг бид мэднэ. Гэтэл ийм хогийн араншин гаргасныг нь хараад л өнгөрч боломгүй санагдав.

Нефть импортлогчид ингэж болохгүй ээ. Шатахуун нь дууссан ШТС-ын хошуу шиг хүн чанараа сорно гэдэг тун харамсалтай.

Маргааш нар мандана гэдэг шиг Р.Ганзориг энэ асуудлыг нэг тийш болгочихоод гараад л ирнэ. “МТ” нь байж л байна. Нефтиэ импортолно. Та бүхэнтэй уулзана. Мөн ч олон жил, олон газарт тааралдана даа.

Шуудхан л хэлчихье. “МТ”-ийн Р.Ганзоригийг хоригдоход нефть импортлогчид та нар хуурамч мэдээлэл тарааж ХҮН ХОГНУУД гэдгээ харууллаа.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE