“Реал Мадрид” Роналдотой холбоотой асуудлаар Португалын сонинг шүүхэд өгчээ

 

Испанийн “Реал Мадрид” Португалын Correio da Manha сонинг шүүхэд өгчээ. Тус сонинд Криштиано Роналдогийн есөн жилийн өмнө үйлдсэн байж болзошгүй хүчингийн хэргийн хохирогч бүсгүй Кэтрин Майоргад “Реал Мадрид” 375 мянган еврог амыг нь хамхихын тулд өгсөн гэж бичсэн аж.

“Клубын нэр төрд сөргөөр нөлөөлөхүйц ор үндэсгүй худал мэдээлэл энэ сонинд нийтлэгджээ. Криштиано Роналдотой тохиолдсон тэрхүү явдалтай “Реал Мадрид” ямар ч хамаагүй. Энэ явдалтай холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Тиймээс “Реал Мадрид” тус сониноос бүрэн залруулга гаргахыг шаардаж байна” хэмээн “Реал Мадрид”-ын мэдэгдэлд дурьджээ.

Криштиано Роналдо 2009 оны зун буюу тухайн хэрэг явдлын дараахан “Реал Мадрид”-ын тоглогч болсон юм. Харин энэ зун “Реал Мадрид”-аас Италийн “Ювентус”-т очсон.

.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE