Биберийн гэрлэлтийн дараагаар Селена Гомес сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ

 

Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Жастин Бибер Хейли Болдуин нар гэрлэлтээ бүртгүүлсэн тухай мэдээлэл тарсан. Тэгвэл энэхүү мэдээ тарснаас хойш сарын хугацаанд Жастин Биберийн хуучин найз бүсгүй Селена Гомес хоёр ч удаа сэтгэл хямралын улмаас эмнэлэгт хэвтжээ.

2017 онд Селена Гомес бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн. Харин энэ оны гуравдугаар сард Жастин Биберээс харилцаагаа тасалсан билээ. Гэвч тун удалгүй Жастин Бибер хуучин найз бүсгүй Хейли Болдиунтайгаа харилцаагаа сэргээн, улмаар энэ намар гэрлэлтээ бүргүүлсэн нь Селена Гомесийн сэтгэлзүйд хүндээр туссан байж магадгүй гэнэ.

Есдүгээр сарын сүүлчээр Селена Гомесийг сэтгэлээр унасан гутранги байхыг харсан найз нөхөд нь эмнэлэгт ханджээ. Хэдэн хоногт эмнэлэгт хэвтсэнийхээ дараагаар Селена гэртээ гарсан ч өнгөрсөн долоо хоногт дахин эмнэлгийн хаалга татахад хүрчээ.

Эмч нар Селена Гомесийг сэтгэлзүйн маш тогтворгүй байдалд байгааг тогтоож, улмаар АНУ-ын зүүн зах нутагт орших сэтгэц мэдрэлийн нэгэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ойрын хугацаанд дуучин бүсгүйн сэтгэл санааг тогтворжуулж, болчимгүй алхам хийхээс сэргийлж чадна гэж эмч нар үзэж буй ажээ.

.

news1.mn

SHARE