Арда Туран дуучны хамрыг хуга цохижээ

 

Арда Тураны ааг бяр нь амтагдсан хэвээр байгаа бололтой. Тэрбээр Туркийн “Башакшехир Истанбул” багт очсоноосоо хойш хоёр ч удаа хэрэг өдүүлээд амжлаа. Эхлээд туслах шүүгч рүү дайрсаныхаа төлөө 16 тоглолтоор шийтгүүлж, 9200 еврогийн торгууль хүлээсэн.

Харин хэдхэн хоногийн өмнө поп дуучин Беркай Шахины эхнэрийг өдөж хоргоож байснаа дараа нь дуучин руу дайрч, хамрыг нь хуга цохисон хэрэг өдүүлжээ. Шахиныг хэргийн газраас яаралтай эмнэлэгт хүргэн хамарт нь хагалгаа хийсэн гэнэ.

Арда Туран хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлээд үл ойлголцсоны улмаас ийм явдал гарсан гэж тайлбарлажээ.

.

news1.mn

SHARE