Салхитын мөнгөний ордын эзэн Шаравын Мөнгөншагай гэж энэ байна

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний орд “од” болоод байна. Учир нь энэ ордын төлөөх маргаанд ашиглах гэж байсан 1.3 сая ам.доллдар манай нэг цагдаагийн хурандаагийн гэр, оффисоос олдсон юм. Өөрөөр хэлбэл, энэ ордын төлөөх авлигад ашиглах гэж байжээ гэсэн мэдээлэл цацагдаж, олон хүнийг хөлдөө чирээд байна.

Ер нь бол Салхитын мөнгөний ордын эзэмшил, үйл ажиллагаатай холбоотой асуудал хэдэн жилийн турш шүүх, цагдаагаар явж байгаа. Цагдаа, гааль, ШШҮХ, орон нутгийн удирдлагууд энэ асуудалд хамаатаж, хэл аманд орооцолдож ирсэн түүхтэй юм байна.

Мөн энэ ордыг  булаацалддаг “Жи Пи Эф”, “Си Си Эм Икс” компаниудын талаарх янз бүрийн мэдээлэл их бий.

Түүнчлэн энэ асуудлын зангилаан дээр сууж буй ганц л хүн байдаг юм байна.

Тэр бол Салхитын мөнгөний ордын эзэн Шаравын Мөнгөншагай юм байна. Түүний нэр сүүлийн хэдэн хоногт хэвлэлийн хуудаснаас салахгүй л байна.

Салхитын ордыг эзэмшиж, нааш нь цааш нь болгосон, ганцхан гарын үсэгнийх нь үнэн зөвь эсэхээс бол төрийн албан хаагчид хуулиар шалгуулсан гээд Ш.Мөнгөншагайгийн хамаарал Салхитын мөнгөний ордоос одоо ч салаагүй байна.

Тэгвэл Ш.Мөнгөншагай гэдэг хүн Төв аймгийн уугуул. Аав нь Төв аймгийн Дэлгэрхаан сумынх, ээж нь Архангайн 2010 оноос морь уяж эхэлсэн. Төв аймгийн Баян сумын “Агт эрдэнэ” галын уяач хүн юм байна. 2016 оны “Их хурд VII” уралдаанд хурдан хүрэн морио түрүүлгэж байжээ.

Мөн өнгөрсөн зуны наадмаар, 2018 оны долдугаар 12-нд Ш.Мөнгөншагайгийн зээрд морь нь их насны морьдын уралдаанд түрүүлсэн юм.  Тэгэхэд нь УИХ-ын дарга М.Энхболд Ш.Мөнгөншагайгийн уяагаар зочилж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд уяач Ш.Мөнгөншагайд төрийн наадмын олон түрүү, айраг хүртэж, ус нутгийнхан, монголчуудаа баярлуулж явахыг ерөөж байсан юм.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

 

SHARE