Ромын Пап: Аборт бол захиалгат аллага

Pope Francis kisses a child as he arrives with the popemobile in St.Peter's Square to held his weekly general audience at the Vatican, Wednesday, Oct. 10, 2018. (AP Photo/Gregorio Borgia)

 

Католик шашины тэргүүн Ромын Пап Франциск I Ром хотын Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой уулзалт хийжээ. Уулзалтад цугласан олноос Ромын Пап “Өөрсдийн хувийн асуудлыг шийдэхийн тулд хүний амийг егүүтгэх нь зөв үү?” гэж асуужээ. Цугласан олон “Буруу” гэсэн хариулт өгсөн байна.

Үүний дараагаар “Тэгвэл асуудлаа шийдэхийн тулд хөлсний алуурчинд хандах нь зөв үү?” гэж асуухад олон нийт мөн л “Буруу” гэж өчжээ.

Энэ хариултыг сонссоныхоо дараагаар Франциск I “Өөрсдийн асуудлаа шийдэхийн тулд жижигхэн ч хүний амийг хөнөөх нь буруу. Энэ бол захиалгат аллагатай адил” гэж өгүүлжээ.

.

News1.mn Р.Гэгээ

SHARE