Үр хөндүүлсэн 21 эмэгтэй эмнэлгийн тусламж авчээ

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийн хууль бус үр хөндөлтийн талаар иргэдийн мэдээллийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраасшалгалт хийжээ. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрснийг өнөөдөр тус газраас мэдээлэв. Үр хөндөлтийн улмаас улсын эмнэлэгт хүнд байдалтай ирж байгаа эсэхийг шалгахад  “Амгалан амаржих”, “Эх нялхаст” ийм 21 тохиолдол гарсан байна. Тодруулбал, Гурван иргэн Эрээнээс, хоёр нь интернэтээр, гурав нь Нарантуул захаас, дөрөв нь Зүүнхараагийн захаас, хоёр нь хувь хүнээс зулбуулах эм уугаад хүндэрч, “Амгалан амаржих”, “Эх нялхаст” ханджээ. Хоёр эмэгтэй умай авахуулах хагалгаанд орсныг мэргэжлийн хяналтын байцаагчид онцлов.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE