154 мянган хэрэглэгчийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулна

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Энэ ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна гэв. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамруулахаар төлөвлөжээ.  Түүнчлэн нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах аж. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байгааг мэдээллээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE