Путин Хабибд: Хэрэг гарвал бид бүгдээрээ давж харайх болно

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ Хабиб Нурмагомедов хамгаалж, Ирландын Конор Макгрегорыг дөрөвдүгээр раундад боох мэхээр ялсан. Харин ялалтынхаа дараагаар октагоныг даван харайж өрсөлдөгчийнхөө бэлтгэл хангагчийг нударгалсан үйлдэл гаргасан нь том дуулиан болоод байгаа билээ.

Энэ үйлдлийнхээ төлөө Хабиб урамшууллын мөнгөөсөө тодорхой хэсгийг хасуулахаар болсон ч аваргын бүсээ хураалгалгүй үлдэж чадсан юм.

Хабиб Нурмагомедовыг эх орондоо очиход алтан нутгийнхан нь баатрын ёсоор хүлээн авсны зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч хүлээн авч уулзжээ.

Хабибын аав хэвлэлээр “Би хүүгээ UFC-гээс хатуу шийтгэнэ” гэж мэдэгдсэн тул Владимир Путин уулзалтын үеэр “Хүүгээ битгий тэгтлээ хатуу шийтгээрэй гэж хүсье” хэмээжээ.

Мөн “Хэрвээ бидэн рүү гаднаас дайрвал бүгдээрээ өөр шиг чинь давж харайн тэмцэлдэх болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Ямар ч байлаа гэсэн чи гол зорилгоо биелүүлж, өрсөлдөгчөө илт давуугаар ялж чадлаа. Спортын мөн чанар нь мөнгө, рекламаас илүү байна гэж найдаж буйгаа илэрхийлье. Өрсөлдөгч нарт тань хандаж энэ үгийг хэлж байгаа юм шүү” хэмээн Владимир Путин өгүүлжээ.

.Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE