“Сөүл” Болороо Сэлэнгээс нэр дэвшинэ

Түүний нэрийг Д.Өнөрболор гэдэг. Хүмүүс түүнийг  “Сөүл” Болороо ч гэдэг. “Мантууш” Болороо ч гэдэг. Эрхлэн захирдаг компанийнх нь нэрээр ийн дууддаг хэрэг л дээ.

Тэрээр МАН-ын гишүүн. 2016 оны сонгуулийн дараа Барилга, хот байгуулалтын сайд болох гэж зүтгээд унасныг хүмүүс санаж байгаа байх.

Тэгвэл Болороо хатагтай маань 2020 онд сайд бус УИХ-ын гишүүн болохоор зүтгээд эхэлжээ.

Ингэхдээ уг гарлаа бодоод сонгогдох тойргоо Сэлэнгэ аймгийг гэж оноожээ.

Өнгөрсөн зунаас хойш “Бидний цөөхөн монголчууд” төслийн М.Зоригт нартай хамт Сэлэнгэд амьдарч, улмаар намаржив.

Өвөлжиж ч магадгүй нь бололтой. Учир нь тэрээр багийнхантайгаа хамт өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Сэлэнгэд тосч уулзаад хөөрхөн PR хийчихнэ лээ.

Улаанбаатарын хамгийн тансаг рестораны эзэн, Монголын “Ганнам”-ыг бүтээсэн Болороо хатагтай ийн зуны халуун, намрын зэврүүнийг үл тоон Сэлэнгэд “ажиллаж” буй нь УИХ-ын гишүүний суудлын үнэ цэнэ, нэр нөлөөг илтгэж буй хэрэг. Бодит үнэн нь энэ.

Гэхдээ тойрог усална гэдгийг хатагтай Болороо ингэж утгаар нь харуулж байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE