Магнай трейд групптийн ерөнхий захирал Р.Ганзоригийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас уржигдар баривчилсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр суллажээ.
Учир нь прокророос үргэлжлүүлж цагдан хорих эсэх хүсэлтийг 48 цагийн дотор шүүхэд хүргүүлэх ёстой ч өчигдөр ажлын цаг дууссаны дараа ирүүлжээ. Түүнээс өмнө
Р.Ганзоригийг сулласан ч прокурорын саналын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин саатуулж хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал одоо болж байна.
Р.Ганзоригийг Жаст-ын Батхүүгийн холбогдсон хэрэгт сэжиглэсэн байж болзошгүй байна.
Эх сурвалж: news1.mn
Б.ЗАЯА