Музей, галарейн захирлуудыг хууль бусаар халсан уу?

Монголын уран зургийн галарейн захирал А.Янжив, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэдний оронд АН-ын харъяалалтай, мэргэжлийн бус хүмүүс ирсэн тухай салбарынхан ярьж байна. Мэргэжлийн бус хүмүүс томилогдсонтой холбоотой соёл урлагийн салбарын зарим эрдэмтэн судлаачид Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж ил захидал илгээжээ.

Тус ил захидалд “Музейн сан хөмрөгийн хамгаалалт хадгалалтын талаар цорын ганц докторын эрдмийн цол хамгаалсан А.Янжив Монголын уран зургийн галерейн захирлаар жил гаруйхан ажиллах хугацаандаа олон ажил эхэлсний нэг нь улсын мүзейн сан хөмрөгт бүртгэлтэй уран зургууд алга болсон учир шалтгааныг тогтоохоор хөөцөлдөж байсан нэгэн. Түүнийг 2018 оны 7 сард учир битүүлгээр ажлаас нь халж оронд нь мэргэжлийн бус хүнийг тавьжээ.

Энэ хэргийн шуугиан намдаагүй байхад хэдхэн хоногийн өмнө Богд хааны ордон музейн захирлаар маш амжилттай ажиллаж, музейн газрыг хамгаалахын төлөө тэмцэж байсан урлаг судлаач О.Мэндсайханыг намын нэгэн мэргэжлийн бус хүнээр сольсон нь тун эвлэрч болошгүй үйлдэл хэмээн эсэргүүцлээ үүгээр илэрхийлж байна” гэжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА 

SHARE