“Магнайтрейд”-ийн Р.Ганзоригийг цагдан хорилоо

Магнай трейд групптийн ерөнхий захирал Р.Ганзоригийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр баривчилжээ. Түүнийг чухам ямар хэргээр цагдан хорьсон нь тодорхойгүй байгаа ч эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой болж байна.

Р.Ганзоригийн цагдан хорионы хүсэлт одоогоор эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ирээгүй байна. Гэхдээ хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан гэдгийг прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд мэдэгджээ.

“Магнай Трейд” ХХК нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч бөгөөд хамгийн өргөн сүлжээ бүхий салбар түгээлттэй, газрын тосны импортлогч тэргүүлэх компаниудын нэг юм.

Эх сурвалж: news1.mn Б.Заяа

 

Б.ЗАЯА

SHARE