Сэтгүүлч эмэгтэйг сэтгэцийн өвчтэй хүн хөнөөсөн байж болзошгүй

 

Болгарын TVN орон нутгийн телевизийн захирал мөн хөтлөгч Виктория Мариновагийн цогцсыг Русе хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн.

Европын Холбооноос Болгар улсад дэд бүтцээ хөгжүүл гэж өгсөн ихээхэн хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж шамшигдуулж буй тухай сэтгүүлч эмэгтэй нэвтрүүлэгтээ өгүүлж байжээ. Энэ нь түүний аминд хүрэх шалтгаан болсон байж магадгүй гэж Болгарын Ерөнхий прокурор Сотив Цацаров мэдэгдлээ.

Мөн Ерөнхий прокурор мэдэгдэлдээ 30 настай сэтгүүлч эмэгтэйг хөнөөсөн этгээд нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй талаар дурьджээ. Учир нь эрүүл саруул хүний санаанд багтамгүй балмад хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Тиймээс Болгарын Хууль зүйн яамны шинжээчид алуурчны сэтгэлзүйн дүр зургийг гаргахаар ажиллаж буй юм байна.

Цагдаа нарын мэдээлснээр бол сэтгүүлч эмэгтэйг хүчиндэж, зодож хөнөөсөн.

Эх сурвалж: news1.mn

SHARE