“Unfriend” хөдөлгөөнийг 6.1 сая хэрэглэгч таалжээ

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан олон нийтэд цацсан. Үүний үр дүнд давхардсан тоогоор 6.1 сая хүн уг хөдөлгөөнийг таалжээ. Нийгмийн сүлжээн дэх зүс үл таних, нэр зургаа нуусан найзуудаа хасах уриалга бүхий аяныг олон нийт сайн дэмжжээ.

ЦЕГ-т цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулан ажиллаж эхэлсэн байна. Тэд хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE