Роналдогийн эсрэг “хөдөлгөөн”-д гурван бүсгүй нэгдэв

 

33 настай португал хөлбөмбөгч Криштиано Роналдог хүчингийн хэрэгт буруутгаж буй бүсгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.

2009 оны зургаадугаар сарын 12-нд Лас Вегасын нэгэн зочид буудлын өрөөнд Роналдод хүчиндүүлсэн гэж АНУ-ын иргэн, 34 настай Кэтрин Майорга гомдол гаргасан. Тэгвэл Майоргагийн өмгөөлөгч Лесли Стовэллд дахин гурван бүсгүй хандаад байгаа аж. Тэд мөн л Криштиано Роналдод хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн гэнэ. Мөн Майоргатай адил Роналдо тэднийг дуугүй байлгахын тулд мөнгө төлсөн тухай ярьсан ажээ. Өмгөөлөгч Лесли Стовэлл бүсгүйчүүдийн мэдээллийг шалгаж, нягталж буйгаа мэдэгдсэн байна.

Ийнхүү өнгөрсөн зун Испанийн “Реал Мадрид”-аас Италийн “Ювентус”-т очсон Криштиано Роналдогийн эсрэг дөрвөн бүсгүй гомдол гаргахад бэлэн болоод байгаа гэнэ.

 

SHARE