Эд мөрийн баримт хулгайд алдагдав

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбараас их хэмжээний мөнгөн ус алдсагдсаныг цагдаа нар шалгаж байна. Мөнгөн ус алдагдсан обьект нь Сонгинохайрхан дүүрэгт байрладаг, харуул хамгаалалт өндөртэй, дэргэдээ Аврах тусгай ангитай байгууламж байжээ. Агуулахад нийтдээ 120 гаруй кг мөнгөн ус байснаас 60 гаруй кг нь хулгайд алдагджээ.

Хэрэг гарах үед агуулахын хаалга үүд бүрэн бүтэн, цоожийг гэмтээгээгүй. Зөвхөн лацны дугаар тэмдэглэгээ өөрчлөгдсөн байжээ. Агуулахад байсан мөнгөн усыг цагдаагийн байгууллагад шалгаж буй эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураасан мөнгөн ус байсан байна. Өөрөөр хэлбэл, шүүх, прокурорын шатанд хэрэг нь очоогүй байхад эд мөрийн баримт алдагджээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE