Монгол орны ургамал хавдрыг эмчлэх боломжтойг баталжээ

 

Хавдар судлалын үндэсний төв Монгол Улсын их сургууль албан ёсоор хамтран ажиллахөө өнөөдөр зарлаж, хавдрын эсэнд судалгаа хийж эхэлснээ мэдэгдэв.

Мэргэжилтнүүд “Монгол хүний хавдрын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх нь” судалгаа хийж эхэлснээр судалгааны том бааз үүсэх, монголд ургаж буй эмийн ургамлаас хавдар эмчлэх эм гарган авах, хоёр талын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ач холбогдолтойг онцолж байна.

Монгол эрдэмтдийн  элэгний хавдрын эсэнд хийсэн судалгааг хавдар үүсэх процесстой уялдуулснаар дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлийг зогсоох, учир шалтгааныг тайлахад чухал үүрэг гүйцэтгэх тухай ч энэ үеэр ярилцлаа.

Судалгаагаар Монгол орны нарийн навчит хөвөн ороолт, баавар цэцэг гэх мэт уламжлалт эмийн ургамал үр дүнтэйг тогтоосон. Цаашид судалгаагаа үргэлжлүүлж, зөвхөн монгол хүнээс ялгаж хавдрын эсэнд судалгаа хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: News1.mn Б.ЗАЯА

SHARE