Роналдо дэлхийн хамгийн шилдэг өмгөөлөгчийг хөлсөлжээ

 

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо сүүлийн хэдэн хоногийн турш хүчингийн хэрэгт нэр холбогдон хэвлэлийн нүүрэнд “шаруулах” болсон. Түүнийг 34 настай америк эмэгтэй Кэтрин Майорга есөн жилийн өмнөх хэрэгт буруутган, Германы Der Spegiel-д ярилцлага өгснийхөө дараагаар өмгөөлөгчид нь хэвлэлийн бага хурал зарлаж 200 мянган евро шаардсан.

200 мянган евро гэдэг Криштиано Роналдогийн гурав дөрөвхөн хоногийн цалин. Гэхдээ хамгийн гол нь хөлбөмбөгчийн алдар нэр унах аюулд өртсөн тул тэрбээр гүтгэлэг доромжлолын асуудлаар ажиллаад мэргэшчихсэн өмгөөлөгч “Хуулийн од” хэмээх хочтой Дэвид Чесноффыг хөлсөлжээ.

Чеснофф өмнө нь Майк Тайсон, Парис Хилтон, Леонардо Ди Каприо, Андре Агасси, Бруно Марс нарын зэрэг алдартнуудыг өмгөөлж байсан дээд зэрэглэлийн өмгөөлөгч гэнэ.

 

 

SHARE