Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлигын хэргээр баривчиллаа

АТГ-аас нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр баривчилжээ. Түүнийг нэгдүгээр ангид элсэлт авах нэрээр бусдаас удаа дараа авилга авсан төдийгүй ийм үйлдэл дээр нь саатуулсан байна. Хэдийгээр түүнийг саатуулсан ч цагдан хорих эсэх асуудал тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх байгууллагад хорих эсэх асуудлаар прокуророос санал ирүүлээгүй байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Заяа

SHARE