Хүн худалдаалсан эмэгтэйд 12 жилийн ял оноолоо

Охид эмэгтэйчүүдийг бусдад худалдаалж удаан хугацаагаар биеийг нь үнэлүүлдэг байсан М гэх эмэгтэйг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүв. Шүүх хурал хаалттай болж хэрэгтэнд 12 жилийн ял оноожээ. Хохирогчдын дунд насанд хүрээгүй охид хүртэл байгаа ажээ. Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол ховор байдгийг албаныхан хэлж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Заяа

SHARE