У.Хүрэлсүхийн Засгийн газрын нээнтэг нь Я.Содбаатарын сайдын суудал байх болно

УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЗТХ-ийн сайд болно гэж үнэхээр хүсч зүтгэж байгаа юм. Ерөнхий сайдтай ойр, мэргэжил дөхүү гээд түүнд сайд болох боломж их бий.

Гэхдээ Я.Содбаатар сайд болоод ороод ирвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт гавьяа болохоосоо гай илүүтэй болно.

Жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад ЗТХ-ийн сайдыг 32-ын бүлгээс томилох тохироо хийж байлаа. Үүгээрээ бол Ж.Бат-Эрдэнийн оронд одоо 32-ын бүлгээс нэр дэвшүүлээд байгаа Ё.Баатарбилэг сайд болох ёстой юм.

Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн гээд, Я.Содбаатар найраагаа сайн хийгээд сайд боллоо гэхэд томилогдсон мөчөөс нь эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газар үйлээ үзэх болно.

Ганцхан жилийн өмнөх тохирооноосоо ганц сайдын суудлаас болж буцлаа гээд 32-ын бүлэг дуугүй сууна гэж байхгүй. Тэртэй тэргүй энэ Засгийн газрын олон сайдын суудал ганхаад эхэлчихсэн байгаа. “Шуугиан таригч”, “Ховдгийн гай” гээд хэд хэдэн сайд явах ёстой гээд МАН-ынхан битүү хатуу яриад байгаа.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраа тогтвортой байлгая л гэвэл Я.Содбаатарыг яагаад ч сайд болгнож болохгүй. Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нээнтэг нь Я.Содбаатарын сайдын суудал байх болно

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE