174 компанийн санхүүгийн тайланг ил болголоо

Монголын хөрөнгийн бирж 174 хувьцаат компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг англи хэл дээр хөрвүүлэн цахим хуудастаа байршуулжээ.

Хөтөлийн цемент шохой, Багануур, Шивээ овоо, Тавантолгой, Erdeme resourse development зэрэг компаниуд санхүүгийн тайлангаа ил болгожээ.

Үнэт цаасны зах зээлд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийж байгаа юм байна.

Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаас харах боломжтой.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE