Орос Сирид зенит-пуужингийн “С-300” цогцолбор нийлүүлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэхдээ, “Хэт даварсан хүмүүсийг бодлогогүй алхмуудаас сэргийлэхийн тулд Сирид зенит-пуужингийн “С-300” цогцолборыг нийлүүүлсэн” гэжээ.

Сирийн Латакиа мужийн дээр 15 хүн бүхий ОХУ-ын “ИЛ-20” бөмбөгдөгч онгоцыг тус улсын агаараас хамгаалах хүчин андуурч устгасны дараа С.Шойгу ийн мэдэгджээ.

Сирид болж буй иргэний дайны үеэр ОХУ-ын “ИЛ-20” бөмбөгдөгч онгоцыг нислэг үйлдэж байхад Израилийн “F-16” сөнөөгч онгоцууд ард нь нуугдаж зенитийн буудлагаас нуугдсан гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE