Дэлхийн тэргүүлэгч орнуудын иргэд Ангела Меркелд хамгийн их итгэдэг

“Pew Research” олон улсын байгууллагын дэлхийн 25 тэргүүлэгч орны иргэдээс авсан судалгааны дүнгээс үзвэл тэд улс орнуудын удирдагч дундаас Германы Канцлер Ангела Меркелд хамгийн ихээо (судалгаанд оролцогчдын 52 хувь) итгэдэг ажээ. Түүний араас Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон (36 хувь), БНХАУ-ын дарга Ши Жинпин (34 хувь) нар жагссан байна.

Манай хойд их хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлэгч орнуудын иргэдийн 30 хувийн итгэлийг хүлээсэн ба энэ үзүүлэлтээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын (27 хувь) урд гишгэсэн аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE