Индонезид амь үрэгдэгсдийн тоо 1200-аас давжээ

Индонезид газар хөдлөлт болон далайн цунами хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 1200-аас давсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 28-нд Индонезийн Сулавеси арлын эрэгт Палу хотоос холгүй 6.1 магнитудын газар хөдөлсөн билээ. Үүний дараа дахин хэд хэдэн газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 7.4 магнитуд хүрчээ. Цуврал газар хөдлөлт түүнчлэн хоёр метрийн өндөр давалгаатай далайн цунами хар салхи өдөөсөн юм.

Байгалийн гамшигт өртсөн 2.4 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай болсон ба дэлхийн улс орнууд Индонезид тусласаар байна. Хамгийн сүүлд БНСУ нэг сая ам.доллар, Европын комисс 1.5 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж илгээх болсноо мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE