Хөлбөмбөгийн талбайн дайтай солир дэлхий рүү айсуй

Хөлбөмбөгийн талбайн дайтай, 70-160 метр урт SP1 хэмээх солир цагт 60 мянган км хурдтайгаар дэлхий рүү ойртож буй тухай АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг мэдээллээ. Тус солир аравдугаар сарын 3-нд манай гаригт хамгийн багадаа 5,87 сая км зайд ойртох юм байна. Энэ нь сарнаас дэлхий хүртэлх зайнаас даруй 15 дахин их аж.

“NASA”-гийн мэдээлснээр, SP1 солир дэлхийд ямар нэг аюул дагуулахгүй гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE