Иранд 24 хүн архинд хордон амь насаа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон Иран улсын Кохгилуе, Боерахмед, Хойд Хорасан, Хормозган, Альборз мужуудад 290 хүн архинд хордож, тэдгээрээс 24 хүн амь насаа алдсан тухай “ISNA” агентлаг мэдээллээ.

Ираны Түргэн тусламжийн газрын дарга Пир Хосейн Куливанд, “Архинд хордсон 290 хүнд яаралтай тусламж үзүүлснээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 15 өвчтөн сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Харамсалтай нь, архины гүн хордлоготой 24 хүний амийг аварч чадсангүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE