Аварга унаагаа юүлжээ

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг аливаа юманд няхуур нарийн ханддаг. Ер нь бол “герман школ”-той хүн гээд л даапаалдаг хүн мэр сэр байдаг юм.

Харин ингэж хэлүүлдэг ч Б.Бат-Эрдэнэ аваргын төмөр хүлгийн сонголт түмэн олонд таалагдаад байдаг болсон юм. Тэрээр 2015 оны өвөл гэнэтхэн SUZUKI JIMMY хэмээх шатахуун бага зарцуулдаг жижигхээн машинтай болчихсон. Тэгээд цахим хуудастаа “Дарга мэдэлтнүүд тансаг хэрэглээнээс татгалзахыг уриалж байна” гэж бичиж байв. Тэгээд мань эр тэр машиндаа Г.Өсөхбаяр аваргатай хамт суучихсан явж байгаад патиараа даруулчихсан харагдаж байв. Ер нь л хотын гудамжаар хаа сайгүй давхиж явдаг болсон. Нөгөөтэйгүүр аваргын дээрх уриалгыг эрх мэдэлтнүүд бус энгийн иргэд олноороо дагасан даа.

Тэгвэл УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2018.9.28./ өнөөх SUZUKI JIMMY-гээ юүлжээ. Тэрээр “Моннис”-ээс  NISSAN LEAF гэдэг машин худалдаж авсан байна. Тэрээр машиныхаа тухай цахим хуудастаа “Моннис моторс компани хорт утаа ялгаруулдаггүй, байгалд ээлтэй, ашиглалтын зардал бага цахилгаан NISSAN LEAF автомашин оруулж ирсэн байна. Би энэ сайхан санаачилгыг дэмжиж Ниссан төвөөс цахилгаан NISSAN LEAF машин авлаа” гэж бичжээ.

Аваргын энэ уриалгыг олон түмэн дагах нь дамжиггүй биз ээ.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE