Шинзо Абэг Владимир Путины нөлөөнд автсан гэж нутагт нь шүүмжилжээ

Энэ сарын дундуур Дэлхийн эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахдаа ямар нэг нэмэлт нөхцөл дэвшүүлэлгүй хоёр орны хооронд ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр энхийн хэлэлцээр байгуулахыг санал болгосон аж. В.Путин хэлэлцээрт хоёр орны газар нутгийн талаархи маргааныг Москва, Токиогийн аль аль нь зохицуулах хүсэлтэйг оруулах санал гаргасан аж.

Гэвч В.Путины уг саналд зохих ёсны эсэргүүцэл илэрхийлээгүй Японы Ерөнхий сайд Шинзо Абэг нутагтаа ирэхэд нь эрс шүүмжилжээ.

Дэлхийн II дайны дараа ЗХУ Японы Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи арлуудыг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн билээ. Харин 1956 онд ЗХУ, Японы төлөөлөгчид хоёр орны хооронд энхийн хэлэлцээр байгуулбал Хабомаи, Шикотан арлуудыг Японд шилжүүлж болох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE