Бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн анхааралд

БНХАУ-ын Бээжин хотод 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Улаанбаатар, Бээжин хотуудын аж ахуйн нэгж хоорондын бизнес уулзалтад оролцохыг урьж байна.

“Хөрөнгө оруулалт – Байгаль орчин, агаарын бохирдол, бүтээн байгуулалт“ сэдэвтэй уг уулзалтаар хоёр хотын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд уулзан цаашид хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, бизнесийн түншээ олох өргөн боломжтой юм.

БНХАУ-ын бизнесийн салбарынхантай уулзах, туршлага судлах, хөрөнгө оруулалт татах сонирхолтой Монгол улсын бизнес эрхлэгчдийг урьж байна.

Сонирхогчид 7777002, 99906420, 99000320 утсаар холбогдон холбогдох мэдээлэл болон уулзалтын хөтөлбөрийг авах боломжтой.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

SHARE