Газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өсөв

Лондоны бирж дээр “Brent” ангиллын газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд анх удаа баррель нь 81 ам.долларт хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өчигдөр “Brent” ангиллын газрын тосны үнэ даруй 3.4 хувиар өсөн баррель нь 81.43 ам.доллараар худалдагдсан байна.

Алжирт болсон нефть экспортлогч орнуудын ОПЕК байгууллагын хуралдаанаар газрын тосны үнийг бууруулахын тулд олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг дэмжээгүй аж. ОПЕК-ийн хуралдаан өндөрлөнгүүт нефтийн үнэ ийнхүү өсч эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, тус түүхий эдийн үнэ цаашид ч өсөх төлөвтэй.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE