Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулжээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон гал түймэр унтраах автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд  Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн  таван багийн 20 гаруй алба хаагч оролцож, ганцаарчилсан болон байлдааны тархалт, саадтай зурвас туулах гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн дэслэгч М.Мөнгөнбилэг ахлагчтай хоёрдугаар салаа, нэгдүгээр байранд мөн ангийн ахлах ахлагч Д.Нямдаваа ахлагчтай нэгдүгээр салаа шалгарч, ажил мэргэжлийн аварга боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

SHARE